Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МҮОНТ-ийн шинэ жилд зориулсан цэнгээнт нэвтрүүлэгт урьж байна

Аугаа орчлонгийн энэхэн зайд усны дусал шиг адилхан төрсөн, эндүүрмээр, андуурмаар хүмүүс энд тэнд тааралдах нь цөөн бишээ. Ялангуяа олны танил улс төрчид , төр засгийн тэргүүн, урлаг соёлын ододтой нүүр царай дуу хоолойны өнгө, авъяас чадвараараа дэндүү адилхан төрсөн, өөрийгөө олонд таниулахыг хүс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНТ-ийн шинэ жилд зориулсан цэнгээнт нэвтрүүлэгт урьж байна
МҮОНТ-ийн шинэ жилд зориулсан цэнгээнт нэвтрүүлэгт урьж байна. Зураг: МҮОНРТ

Аугаа орчлонгийн энэхэн зайд усны дусал шиг адилхан төрсөн, эндүүрмээр, андуурмаар хүмүүс энд тэнд тааралдах нь цөөн бишээ. Ялангуяа олны танил улс төрчид , төр засгийн тэргүүн, урлаг соёлын ододтой нүүр царай дуу хоолойны өнгө, авъяас чадвараараа дэндүү адилхан төрсөн, өөрийгөө олонд таниулахыг хүссэн хэн бүхнийг 2013 оны 11 сарын 23-ны 15 цагт МҮОНРТ-ийн төв байранд хүрэлцэн ирэхийг урьж байна. Таныг давуу талаа ашиглаж жинхэнэ олны танил болгох ховор хувь заяа , сонирхолтой бас зугаатай агшин өмнө тань нээлттэй байна. Амжиж ирээрэй.Олны танилуудтай адилхан хүн шөнийн од шиг олон тул Өдрийн од болон гялалзах онцгой боломжийг бүү алдаарай.

МҮОНТ-ийн уран бүтээлийн 2-р нэгдэл
Харилцах утас: 88022427 91264616 99027300

Хуваалцах