Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөрөн сумын сурагчид хилийн цэргүүдийн аж амьдралтай танилцжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын тэргүүний “Эрдмийн далай” цогцолбор сургууль, Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн цэргийн 0257-р ангитай 10 жил хамтран ажиллаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөрөн сумын сурагчид хилийн цэргүүдийн аж амьдралтай танилцжээ
Мөрөн сумын сурагчид хилийн цэргүүдийн аж амьдралтай танилцжээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын тэргүүний “Эрдмийн далай” цогцолбор сургууль, Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн цэргийн 0257-р ангитай 10 жил хамтран ажиллаж байна. Ойдоо зориулан энэ сарын эхээр аймгийн төвд шадар ван Чингүнжавын нэрэмжит талбайд жагсаалч анги хамт олон шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ.

Хүүхэд бүрт цэрэг, эх оронч хүмүүжил олгож, цэргийн амьдралтай танилцуулах нь “Хүүхэд өөртөө итгэлтэй байх, өмнөө зорилготой, эрдэм номоо шамдан сурахад нь тусладаг” гэж Хөвсгөл аймаг дахь Хилийн цэргийн 0257-р ангийн штабын дарга, дэд хурандаа С.Жаргалсайхан хэллээ.

Хуваалцах