Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Мөрөөдөл" нэртэй бөмбөгийг аваргын төлөө тоглолтод хэрэглэнэ

Харин дөнгөж сая Алтан цомын төлөө, алтан шаргал өнгөтэй цэнгэлдэхэд аваргын төлөө тоглолтод хэрэглэх албан ёсны бөмбөгийг ФИФА зарлалаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мөрөөдөл" нэртэй бөмбөгийг аваргын төлөө тоглолтод хэрэглэнэ
"Мөрөөдөл" нэртэй бөмбөгийг аваргын төлөө тоглолтод хэрэглэнэ. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "Катар-2022" түүх болон үлдэхэд ердөө дөрөвхөн тоглолт үлдлээ.

Энэ сарын 18-нд алтан шаргал өнгөтэй, дизайн, экстерьерийн гайхамшигт шийдэлтэй, үзэсгэлэнтэй, 88,966 хүний суудалтай "Лусаил айконик" цэнгэлдэхэд шинэ дэлхийн аваргын нэр тодорно.

Харин дөнгөж сая Алтан цомын төлөө, алтан шаргал өнгөтэй цэнгэлдэхэд аваргын төлөө тоглолтод хэрэглэх албан ёсны бөмбөгийг ФИФА зарлалаа.

Энэ бөмбөгийг хагас шигшээ болон шигшээ тоглолтод хэрэглэх бөгөөд “Al Hilm” гэдэг нь араб хэлээр "Мөрөөдөл" гэсэн утгатай ажээ.

Хуваалцах