Мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-4-нд болно
"Хөх сувдын орон" хэмээх энэхүү баярыг 2000 онд анх зохион байгуулсан бөгөөд тэр цагаас хойш тасралтгүй 20 дахь жилдээ зохион явуулж байна.
Мэдээллийн алба

Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-4-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойд болно.
"Хөх сувдын орон" хэмээх энэхүү баярыг 2000 онд анх зохион байгуулсан бөгөөд тэр цагаас хойш тасралтгүй 20 дахь жилдээ зохион явуулж байна.
Мөсны баярыг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, орон нутгийн байгалийн үзэсгэлэн, үндэсний өв уламжлал болсон тоглоом, уралдаан тэмцээнийг мөсөн дээр зохион байгуулж, мөсөн урлалын бүтээлүүдийг өрсөлдүүлж, шилдгийг шалгаруулдаг уламжлалтай.
Тус мөсний баярын хүрээнд хоёрдугаар сарын 28-нд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд "Цасны баяр" болно.


















