“Мөсөн сурын харваа-2023”-т Ж.Мөнхболд түрүүллээ
Тус үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд сумын болон Дундговь, Дорноговь аймгийн нийт 20 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорилоо.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Ханбогд сумын сурын холбооны 20 жилийн ойд зориулан “Мөсөн сурын харваа-2023”-г нээлттэй зохион явууллаа.
Тус сумын хувьд үндэсний спортын төрлүүдийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойчдоо өвлүүлэн сурталчлах чиглэлээр тодорхой ажил тогтмол зохион байгуулдаг. Үүний үр дүнд тус сумаас улс, аймгийн спортын мастер, гарамгай мэргэд төрөн гарсаар байна.
Тус үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд сумын болон Дундговь, Дорноговь аймгийн нийт 20 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорилоо.
Үүнд Өмнөговь аймгийн харваач Ж.Мөнхболд 17 оноогоор тэргүүлсэн бол дэд байрт Дундговь аймгийн харьяат Монгол Улсын мэргэн, спортын мастер Б.Эрдэнэцогт, гутгаар байрт Ж.Билэгдэмбэрэл, тусгай байрт Н.Алтанхүү, С.Жаргалсайхан нар тус тус шалгарчээ.


















