Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Музейн ажилчдын харилцааны менежментийг сайжруулна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран “Музей, үзвэрийн газруудын жуулчны менежмент” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Музейн ажилчдын харилцааны менежментийг сайжруулна
Музейн ажилчдын харилцааны менежментийг сайжруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран “Музей, үзвэрийн газруудын жуулчны менежмент” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг музей, үзвэрийн газрын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгох, гадаад орнуудын туршлагыг танилцуулах, жуулчидтай харилцах менежментийг сайжруулахад энэхүү сургалт чиглэгдэж байна. Тус сургалтад музейн удирдах ажилтнууд болон менежерүүд хамрагдана.

Хуваалцах