Музейн нээлттэй өдрүүдэд 87.936 хүн үйлчлүүлжээ
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг Соёлын яамнаас 3-р сарын эхний 7 хоногт
Мэдээллийн алба

Монгол орон даяар 3-р сарын 1-5-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн 35 музейгээр нийт 87,936 хүн үйлчлүүллээ. Музей үзэгчдийн 42.9 хувь буюу 37,754 нь 16 хүртэлх насны хүүхдүүд, 4.2 буюу 3,778 нь ахмад настнууд байна.



Музей үзэх соёлыг дэлгэрүүлж, соёлын өвөө өвлөн уламжлуулж байгаа та бүхэндээ баярлалаа. “Музейн нээлттэй өдрүүд” орон даяар 3-р сарын 7-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй үргэлжилнэ.



Эх сурвалж: Соёлын яам


















