Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Баяржаргал хүнд жинд хүрэл медаль хүртэв

Ийн Монголын охидын баг Бишкекийн дэвжээнд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, 138 оноогоор багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж хүрэл цомын эзэн боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Баяржаргал хүнд жинд хүрэл медаль хүртэв
Н.Баяржаргал хүнд жинд хүрэл медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

“U17” насны Азийн АШТ-ий гурав дахь өдөр буюу өчигдөр чөлөөт бөхийн охидын хамгийн хүнд жин буюу 73 кг-ын жинд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн тамирчин Номин-Эрдэнийн Баяржаргал хүрэл медаль хүртэв.

Н.Баяржаргал хэсэгтээ эзэн орны Линара Молдогазиева, Японы Мако Ишидаг цэвэр дарсан ч Казахстаны Алина Ертостиктэд, хагас шигшээд Энэтхэгийн Прияд оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Севинч Розиковаг цэвэр дарж шагналын тавцанд зогслоо.

Ийн Монголын охидын баг Бишкекийн дэвжээнд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, 138 оноогоор багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж хүрэл цомын эзэн боллоо.

Хуваалцах