Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Энхболд Монголын буудлагын спортын холбоог удирдана

Хуралд 60 төлөөлөгч сонгогдсоноос 42 төлөөлөгч оролцов. Буудлагын спортын холбооны ерөнхийлөгчийн төлөө Э.Мөнх-Очир, "МТ" группийн ерөнхийлөгч Р.Ганзориг, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар нэр дэвшсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Энхболд Монголын буудлагын спортын холбоог удирдана
Н.Энхболд Монголын буудлагын спортын холбоог удирдана. Зураг: МҮОНРТ

Монголын буудлагын спортын холбооны их хурал олон удаа хойшилсны эцэст Үндэсний буудлага спортын төвд боллоо.

Хуралд 60 төлөөлөгч сонгогдсоноос 42 төлөөлөгч оролцов. Буудлагын спортын холбооны ерөнхийлөгчийн төлөө Э.Мөнх-Очир, "МТ" группийн ерөнхийлөгч Р.Ганзориг, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар нэр дэвшсэн юм.

Гэвч Э.Мөнх-Очир, Р.Ганзориг нар нэрээ татсанаар МБСХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд 90,7 хувийн саналаар сонгогдлоо.

Хуваалцах