Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

Олон улсын мастер, цагдаагийн ахмад Н.Энхнаран нь анх 2011 онд цагдаагийн байгууллагад томилогдож, 13 дахь жилдээ ажиллаж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Узбекистан улсын Ташкент хотод энэ оны 11 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын таеквондогийн “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Энхнаран ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөж, хос алтан медаль хүртэж, 30 орноос III байрт шалгарчээ.

Ийнхүү Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас цагдаагийн ахмад Н.Энхнаранд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Олон улсын мастер, цагдаагийн ахмад Н.Энхнаран нь анх 2011 онд цагдаагийн байгууллагад томилогдож, 13 дахь жилдээ ажиллаж байгаа юм.

Хуваалцах