Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Эрдэнэбаяр: “Бумбардай” төсөл 5 жилийн хугацаанд бодитой үр дүнд хүрсэн

Энэ хугацаанд “Аргалд явсан нь”, “Борцны хулгай”, “Нүүдэл айсуй”, “Чулуун тоглоом”, “Саалийн цаг” гэсэн 5 цуврал бүтээл гарч, хүүхэд, эцэг эхчүүдийн танил болжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Эрдэнэбаяр: “Бумбардай” төсөл 5 жилийн хугацаанд бодитой үр дүнд хүрсэн
Н.Эрдэнэбаяр: “Бумбардай” төсөл 5 жилийн хугацаанд бодитой үр дүнд хүрсэн. Зураг: МҮОНРТ

“Бумбардай” төсөл 5 жилийн хугацаанд бодитой үр дүнд хүрснийг онцолж байна. Энэ хугацаанд “Аргалд явсан нь”, “Борцны хулгай”, “Нүүдэл айсуй”, “Чулуун тоглоом”, “Саалийн цаг” гэсэн 5 цуврал бүтээл гарч, хүүхэд, эцэг эхчүүдийн танил болжээ.

Мөн Азийн 11 улсад таниулах, борлуулах ажил хийж улсаа сурталчлаад иржээ. “Нүүдлийн зурган өгүүлэмж сан”-гийн тэргүүн комикс зохиолч, зураач Н.Эрдэнэбаярын ярианд анхаарлаа хандуулъя.

“Бумбардай” төсөл нүүдлийн өв соёлыг таниулах үндсэн зорилготойгоос гадна өнөө цагийн хүүхдүүдийн дунд монгол хүүхдийн хэв шинжит дүр бий болгохыг зорьдог. Мөн шинэ төрлийн бизнесийн чиглэл болох “дүрийн бизнес”-ийг бий болгож байгаа юм.

Хуваалцах