Н.Хишигбаяр 50 метр өврөөр даллах сэлэлтээр спортын дэд мастер цолны болзол хангалаа
Монголын тамирчид 100 метр өврөөр даллах сэлэлт, 100 метр араар даллах сэлэлт болон 50 метр өврөөр даллах сэлэлтийн төрлөөр амжилттай оролцсон байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын Владивосток хотноо 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 8-нд зохион байгуулагдаж байгаа "Азийн хүүхдүүд-2022" олон улсын спортын VII наадамд оролцож байгаа Монголын усан спортын тамирчид тэмцээнээ өндөрлөжээ. Монголын тамирчид 100 метр өврөөр даллах сэлэлт, 100 метр араар даллах сэлэлт болон 50 метр өврөөр даллах сэлэлтийн төрлөөр амжилттай оролцсон байна.
Түүнчлэн Н.Хишигбаяр 50 метр өврөөр даллах сэлэлтээр Монгол Улсын спортын дэд мастер цол авах болзлыг биелүүлсэн байна. Н.Хишигбаяр тус наадамд Монгол Улсын багийн тугчаар сонгогдcон билээ.
Сонирхуулахад, дээрх наадамд усанд сэлэлтийн багийн дасгалжуулагчаар Т.Цог, Г.Өлзийбадрах, багийн ахлагчаар Б.Энхтуул нар оролцсон юм.


















