Н.Мөнхшүр дэлхийн гурван дээд амжилтын эзэн болов
Өчигдөр "Олон багц хөзөр" төрөлд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн Н.Мөнхшүр 30 минутад 21 багц хөзөр тогтоон урьд нь 17 багц байсан дээд амжилтыг эвдэв. Ингэснээр дэлхийн гурван дээд амжилтын эзэн болоод байна.
Мэдээллийн алба

Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Хонгконгод болж, Монголын оюун ухааны академийн тамирчид амжилттай оролцлоо.
Тэд тэмцээний эхний өдөр гурван төрлийн байдлаар боломжит 27 медалийн 18-ыг нь хүртсэн юм.
Өчигдөр "Олон багц хөзөр" төрөлд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн Н.Мөнхшүр 30 минутад 21 багц хөзөр тогтоон урьд нь 17 багц байсан дээд амжилтыг эвдэв. Ингэснээр дэлхийн гурван дээд амжилтын эзэн болоод байна.
Энэ төрөлд Э.Лхагвадулам 16.1 багц хөзөр тогтоон, дунд насны ангиллын дэлхийн дээд амжилтыг тогтоосон бол бага насны ангилалд Б.Ариунбилэг 7.2 багц хөзөр тогтоон, алтан медалийн болзол хангав.


















