Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын "The Brain" шоу нэвтрүүлэгт орно

ой тогтоолтын дэлхийн аварга ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын “Jiangsu” телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцох урилга хүлээн авч, тус улсын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын "The Brain" шоу нэвтрүүлэгт орно
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын "The Brain" шоу нэвтрүүлэгт орно. Зураг: МҮОНРТ

Ой тогтоолтын олон улсын их мастер, дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй, ой тогтоолтын дэлхийн аварга ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын “Jiangsu” телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцох урилга хүлээн авч, тус улсын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр боллоо.

"The Brain" буюу "Super Brain" шоу нь Хятадын ой тогтоолтын мастерууд улс улсын шилдгүүдтэй тархины гайхамшгийг харуулсан хүний санаанд ормооргүй даалгаврууд гүйцэтгэж өрсөлддөг юм байна. Түүнчлэн герман, англи, америк, солонгос, шведийн шилдгүүдийг ялсан аж.

Ташрамд дурдахад, 2016 онд тус шоунд Монголын оюун ухааны академийн тамирчин, ой тогтоолтын олон улсын их мастер Э.Энхмөнх оролцон ялалтыг байгуулж байжээ. Мөн тухайн нэвтрүүлэг цацагдах үед 300 сая гаруй хүн үзсэн байна.

Хуваалцах