Н.Мөнхзул: Иргэн, ААН-дэд зориулсан цахим гааль өдөрлөгийг зохион байгуулна
Энэ сарын 30-ны өдөр "Цахим гааль" өдөрлөгийг иргэн, ААН-дэд зориулан Улаанбаатар хотын гааль дээр зохион байгуулна.
Мэдээллийн алба

Энэ сарын 30-ны өдөр "Цахим гааль" өдөрлөгийг иргэн, ААН-дэд зориулан Улаанбаатар хотын гааль дээр зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр гаалийн цахим үйлчилгээний www.gaali.mn систем, гэрээ бүртгэлийн нэгдсэн систем, экспорт, импортын мэдэгдэл гэрчилгээний цахим систем, тусгай зөвшөөрлийн цахим систем зэрэг системүүдийн танилцуулахаас гадна доорх сургалтыг зохион байгуулна. Үүнд:
-Экспортын гэрээ бүртгэх сургалт-Импортын мэдүүлэг нөхөн бичих сургалт-Экспортын мэдүүлэг нөхөн бичих сургалт-Лавлагаа, тодорхойлолт авах, зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг нөхөн бичих сургалтыг зохион байгуулах юм.
Мөн энэ үеэр тоон гарын үсгийн олголт хийгдэнэ. Та бүхэн өдөрлөгт өргөнөөр хамрагдана уу гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.


















