Н.Наранбаатарын найруулсан “Legend” энтертайнмент шоу үзэгчдэд хүрнэ
ерөнхий найруулагчаар төрийн шагналт, Монгол Улсын соёлын элч, найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн продюсероор удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан ажиллаж байна.
Мэдээллийн алба

“Legend” буюу “Домог” язгуур, урлаг, шинэ хөгжмийн энтертайнмент шоу ирэх сарын 7-12-нд “Corporate convention центр”-т болно. Тус шоуны ерөнхий найруулагчаар төрийн шагналт, Монгол Улсын соёлын элч, найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн продюсероор удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан ажиллаж байна. Түүнчлэн эл энтертайнмент шоунд гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, уртын дуучин Ж.Эрдэнэцэцэг, Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, О.Анхчимэг, Б.Баатархүү, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшн, ХЦДБЭЧ, “Enkhee boys” циркийн хамтлаг оролцох аж.


















