Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Наранболд алтан дансны дугаарыг сая төгрөгийн хамт гардлаа

Монголын хөлбөмбөгийн холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан “Хүрхрээ” үндэсний лигт цахиур хагалсан нэгэн баг бол “Атлетик 220”.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Наранболд алтан дансны дугаарыг сая төгрөгийн хамт гардлаа
Н.Наранболд алтан дансны дугаарыг сая төгрөгийн хамт гардлаа. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан “Хүрхрээ” үндэсний лигт цахиур хагалсан нэгэн баг бол “Атлетик 220”.

2017 оны Үндэсний дээд лигт анх удаа дэвшин тоглосон “Атлетик 220” хөлбөмбөгийн багийн ерөнхий спонсор байгууллагаар “Капитрон” банк ажилладаг.

Үндэсний лигийн салхийг амжилттай эхлүүлсэн “Атлетик-220” клуб дээд лигт тоглосон жилдээ хүрэл медалийн шагналыг хүртээд байгаа билээ. Багтаа энэхүү амжилтыг авчрахад онцгой гавьяа байгуулсан, “Атлетик-220” клубын тоглогч Н.Наранболдийг 2017 оны “Хүрхрээ” үндэсний лигийн “Мэргэн бууч”-аар тодорсон бөгөөд “Капитрон” банкны зүгээс нэг сая төгрөгийн хадгаламж нээлгэх эрхээр урамшуулав.

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан Н.Наранболд “Хүрхрээ” үндэсний лиг дууссан даруйд Тайвань Улсын багтай нөхөрсөг тоглолтыг хийхээр тус улсыг зорьсон бөгөөд шигшээ багийн залуус ч тус тэмцээнд чамлахааргүй амжилттай оролцлоо.

Японд болох шигшээ багийн хамтарсан бэлтгэлийн өмнөхөн “Капитрон” банкны хамт олны зүгээс шилдэг довтлогч Н.Наранболдод дараагийн тэмцээнд нь өндөр амжилт хүсч, “Атлетик-220” багийн бэлэгдлийн тоог шингээсэн 30*****220 тоот “Алтан дансны дугаар”-ын хамт дээрх төгрөгийн хадгаламжийг нээж өгсөн юм.

Хуваалцах