Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Н.Цэдэнбал хэсгийн сүүлийн тоглолтод хеттрик хийлээ

Өмнөх хоёр тоглолтод ялагдал хүлээгээд байсан “Eastern Tigers” баг хэсгийн сүүлийн тоглолтдоо 11-9 харьцаатай ялалт байгууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Цэдэнбал хэсгийн сүүлийн тоглолтод хеттрик хийлээ
Н.Цэдэнбал хэсгийн сүүлийн тоглолтод хеттрик хийлээ. Зураг: МҮОНРТ

“FIFA LEGENDS CUP” тэмцээнд оролцож буй Монголын Үндэсний шигшээ багийн ахлагч асан Н.Цэдэнбал хэсгийн сүүлийн тоглолт болох “African Lions” багийн эсрэг тоглолтод гурван гоолыг орууллаа.

Түүний эсрэг багт Английн Премьер Лигт тоглож байсан Michael Essien, Demba Ba, El Hadji Diouf нар тоглосон юм.

Өмнөх хоёр тоглолтод ялагдал хүлээгээд байсан “Eastern Tigers” баг хэсгийн сүүлийн тоглолтдоо 11-9 харьцаатай ялалт байгууллаа.

Нийт гурван тоглолтод Н.Цэдэнбал зургаан гоолыг орууллаа.

Хуваалцах