Н.Төгсцогт, Гэри Рассель нарын тулааны тасалбар 30-200 ам.долларын ханштайгаар зарагдаж эхэллээ
“Premier Boxing Championship” продакшний зохион байгуулах, Америкийн үндэсний “Showtime” телевизээр шууд дамжуулах уг тулааны тасалбар өчигдрөөс худалдаанд гарчээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо ирэх оны хоёрдугаар сарын 8-нд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга, АНУ-ын боксчин, “Мister” хочит “Бага” Гэри Рассель, IBO холбооны дэлхийн аварга Монгол Улсын тамирчин “King Tug” Н.Төгсцогт нарын тулаан болох билээ.

“Premier Boxing Championship” продакшний зохион байгуулах, Америкийн үндэсний “Showtime” телевизээр шууд дамжуулах уг тулааны тасалбар өчигдрөөс худалдаанд гарчээ.
Гэхдээ “PPL Center” ордны вэб сайтаар худалдаалагдах юм байна. Тэдний хэн ялсан нь WBC болон IBO холбооны аваргын бүсийг эзэмших бөгөөд үнэ нь 30-200 ам.долларын ханштайгаар зургаан янзын үнэтэй зарагдах аж.


















