Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ес дэх ялалтаа авлаа

KING TUG хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогтын хувьд өмнөх найман тулаандаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ес дэх ялалтаа авлаа
Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ес дэх ялалтаа авлаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн боксын шилдэг тамирчдын эгнээнд шилжсэн, Монгол Улсын гавьяат тамирчин, “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт Филиппиний тулаанч Хармонито Дела Торретой хийсэн тулаанд 3:0 харьцаагаар буюу оноогоор өрсөлдөгчөө яллаа.

Өмнөх 19 тулаандаа бүгдэд нь ялсан Дела Торрег өнөөдрийн тулаанд дийлснээр Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ес дэх ялалтаа авлаа.

KING TUG хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогтын хувьд өмнөх найман тулаандаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялсан билээ.

Тэрбээр уг нь энэ удаа Америкийн боксчин, мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мэйвезерийн “Mayweather Promotions” клубын тамирчин, АНУ-ын Хавьер Аугустин Мартинестай тулалдах байсан ч өрсөлдөгч нь тодорхойгүй шалтгаанаар тулаанаас татгалзаж, Филиппиний боксчинтой ийн тоглосон юм.

Хуваалцах