Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авлаа
Шар тивийн олимп гэгдэх Азийн наадамд луйвардуулснаас хойш мэргэжлийн спортын замнал руу "урвасан" Н.Төгсцогт хоёр дахь тулаанаа хийлээ.
Мэдээллийн алба

Шар тивийн олимп гэгдэх Азийн наадамд луйвардуулснаас хойш мэргэжлийн спортын замнал руу "урвасан" Н.Төгсцогт хоёр дахь тулаанаа хийлээ. Тэрбээр АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай рингэнд гарч хүнд цохилтоор буулган авсан байна.
Түүний өрсөлдөгч нь мэргэжлийн дэвжээнд 14 удаа тулаан хийсэн туршлагатай тамирчин байсан юм. Н.Төгсцогтын хувьд энэ тулаанд орохдоо найман кг жин хассан байна. Тулаан ердөө нэг минут 24 секунд үргэлжилж, ийнхүү манай тамирчны ялалтаар өндөрлөлөө. "King Tug" хэмээх хочийг клубынхээ хүрээнд зүүчихээд байгаа Н.Төгсцогт эхний хоёр тулаанаа нокаутаар эхний үед ялж, шинэ замналаа амжилттай эхлүүлж байна.
Түүний дараагийн өрсөлдөгч нь дэлхийн зургаан удаагийн аварга Мексикийн домогт боксчины хүү Хулио Сезар Чавес юм.


















