Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Төгсцогтын өрсөлдөгч солигдож, “Алх” хочит Филиппин эртэй тулалдана

Энэ жил 23 настай "Алх" хочит Филиппин эр 19 тулаан хийхдээ бүгдэд нь ялсан бөгөөд 12-ыг нь хүнд цохилтоор дуусгаж байжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Төгсцогтын өрсөлдөгч солигдож, “Алх” хочит Филиппин эртэй тулалдана
Н.Төгсцогтын өрсөлдөгч солигдож, “Алх” хочит Филиппин эртэй тулалдана. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн бокс руу хүчээ өгч буй, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын ес дэх тулаан энэ сарын 18-нд болно. Гэвч түүний өрсөлдөгч Хавьер Аугустин Мартинес өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй шалтгаанаар тулалдах боломжгүйгээ мэдэгдэж, Мартинесын харьяалагддаг "Mayweather Promotions"-ийнхон Филиппиний тамирчин Хармонито Дела Торрегтэй тааруулжээ.

Энэ жил 23 настай "Алх" хочит Филиппин эр 19 тулаан хийхдээ бүгдэд нь ялсан бөгөөд 12-ыг нь хүнд цохилтоор дуусгаж байжээ.

Тэрбээр 2014 онд “World Boxing Federation” холбооны дэлхийн аварга болж байсан аж. Ийнхүү чангахан учраануудын тулаан АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хот дахь "Cosmopolitan" цогцолборт болно.

Хуваалцах