Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Түвшинбаяр аваргын кимоно хоёр сая төгрөгт хүрлээ

Хорт хавдартай хэмээн оношлогдож өвчиндөө шаналж буй Б.Танан охины эмчилгээний зардалд хандив өргөхөөр олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар нар кимоногоо дуудлага худалдаанд оруулах болсон тухайгаа өөрсдийн твиттэр хуудаснаа мэдэгдээд байсан билээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Түвшинбаяр аваргын  кимоно хоёр сая төгрөгт хүрлээ
Н.Түвшинбаяр аваргын кимоно хоёр сая төгрөгт хүрлээ. Зураг: МҮОНРТ

Хорт хавдартай хэмээн оношлогдож өвчиндөө шаналж буй Б.Танан охины эмчилгээний зардалд хандив өргөхөөр олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар нар кимоногоо дуудлага худалдаанд оруулах болсон тухайгаа өөрсдийн твиттэр хуудаснаа мэдэгдээд байсан билээ.

Өнөөдрөөс эхэлж буй уг дуудлага худалдаа долоо хоногийн хугацаанд онлайнаар үнийн санал авах бөгөөд Олимпийн аварга, шинэхэн харцага Н.Түвшинбаяр өөрийн цагаан өнгө бүхий кимоног нэг сая төгрөгөөр эхэлж дуудсан байна.

Хамгийн эхний саналыг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат Ц.Гэрэлт-Од начин нэг сая 500 мянган төгрөг хүргэсэн бол төд удалгүй хоёр сая төгрөгийн үнийн санал гарч ирлээ.

Түлхүүр үг:Н.Түвшинбаяр аваргын кимоно хоёр сая төгрөгт хүрлээ
Хуваалцах