Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч Токиогийн “Их дуулга”-д өрсөлдөнө

Уг тэмцээн энэ сарын 23-25-нд болох бөгөөд үүнд 75 орны 454 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч Токиогийн “Их дуулга”-д өрсөлдөнө
Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч Токиогийн “Их дуулга”-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийн нэг бол Токиогийн “Их дуулга” билээ.

Уг тэмцээн энэ сарын 23-25-нд болох бөгөөд үүнд 75 орны 454 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.

Манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 11, эмэгтэй гурван жүдоч оролцохоор болжээ.

Өнгөрсөн жилийн Токиогийн “Их дуулга” тэмцээнд манай 16 жүдоч зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм.

Хуваалцах