Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Түвшинбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлнэ

Энэ сарын 10-ны өдөр болох тус наадмаар Будапештын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнийх нь баярыг давхар хуваалцах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Түвшинбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлнэ
Н.Түвшинбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд долоо даван шөвгөрч, Монгол Улсын заан цол хүртсэн Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам Булган аймгийн Сайхан суманд ирэх ням гарагт болно.

Энэ сарын 10-ны өдөр болох тус наадмаар Будапештын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнийх нь баярыг давхар хуваалцах аж.

Наадамд үндэсний бөхийн барилдаан, азарга, их насны морьдын уралдаан, шагайн харвааг зохион байгуулах гэнэ.

Мөн Н.Түвшинбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх тусгай үйл ажиллагаа ч зохиохоор төлөвлөн, хөтөлбөрт багтаажээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт тэрбээр энэ жилийн даншгийн наадмаар начин цолыг ч хүртсэн юм.

Хуваалцах