Н.Золбоо, Э.Нарангэрэл нар эхний өрсөлдөгчдөө яллаа
Азийн спортын 18-р их наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -125кг, эмэгтэйчүүдийн 50кг-ийн жингийн эхний барилдаанууд явагдаж эхэллээ. Эрэгтэйчүүдийн -125 кг-д барилдаж байгаа ОУХМ Н.Золбоо эхний тойрогт Тажикстаны бөх Фарход Анакуловыг оноогоор цэвэр яллаа.
Мэдээллийн алба

Азийн спортын 18-р их наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -125кг, эмэгтэйчүүдийн 50кг-ийн жингийн эхний барилдаанууд явагдаж эхэллээ. Эрэгтэйчүүдийн -125 кг-д барилдаж байгаа ОУХМ Н.Золбоо эхний тойрогт Тажикстаны бөх Фарход Анакуловыг оноогоор цэвэр яллаа. Тэрээр дараагийн тойрогт Узбекистаны бөх Давит Мозманашвилитэй хүч үзнэ.
Мөн эмэгтэйчүүдийн ангилалд 50кг-д барилдаж байгаа ОУХМ Э.Нарангэрэл Тайландын бөх ЭсатиМанликаг цэвэр ялж, барилдаанаа амжилттай эхлүүллээ. Тэрээр одоо Узбекистаны бөх Даулетбек Якшимуратоватай барилдана.


















