“Надаар тоглосон хайр” жүжиг уран сайхны кино болжээ
"Надаар тоглосон хайр" жүжгийн гол дүрд Д.Ганцэцэг, Г.Амгаланбаатар, С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүрсэн бол 16 жилийн дараа хийгдсэн дээрх киноны гол дүрд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тогложээ.
Мэдээллийн алба

УДЭТ-ын уран бүтээл “Надаар тоглосон хайр” жүжгийн зохиолоор уран сайхны кино хийжээ. Уг кино ирэх есдүгээр сарын 1-нд нээлтээ хийх юм байна.
"Хувьсал" продакшны продюсер Г.Цоггэрэлийн санаачлагаар бичигдсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт, УДЭТ-ыг ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан 2001 онд УДЭТ-ын тайзнаа анх удаа тавьж байсан.
"Надаар тоглосон хайр" жүжгийн гол дүрд Д.Ганцэцэг, Г.Амгаланбаатар, С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүрсэн бол 16 жилийн дараа хийгдсэн дээрх киноны гол дүрд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тогложээ.
Киноны ерөнхий найруулагчаар Н.Элдэв-Очир ажиллаж, киноны “Миний нулимсыг салхи л арчина” дууг шинэчлэн дуучин Б.Замбалгарав, Б.Маралжингоо нар хамтран дуулжээ.


















