Найман даамчин эхний хожлоо авлаа
Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын Гомель хотноо болж байна. Тус тэмцээнд дөрвөн тивийн 15 улсын 250 гаруй тамирчин 8-10, 11-13, 14-16, 17-19 насны ангилалд ухаанаа уралдуулна.
Мэдээллийн алба

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын Гомель хотноо болж байна. Тус тэмцээнд дөрвөн тивийн 15 улсын 250 гаруй тамирчин 8-10, 11-13, 14-16, 17-19 насны ангилалд ухаанаа уралдуулна. Үүнээс Монгол Улсыг төлөөлөн 24 тамирчин оролцсоноос ДАШТ-ий нээлтийн тоглолтод найм нь хожиж, 10 нь тэнцэн, зургаа нь хожигдол хүлээлээ. Тэр дундаа охидын 14-16, 11-13, 8-10 насны ангилалд өрсөлдсөн есөн тоглогчийн зургаа нь хожиж, гурав нь тэнцсэн байна.


















