Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Найман настай жаал хүү осол гаргаж, охин дүү нь амь үрэгджээ

АНУ-д найман настай жаал хүүгийн барьж явсан машин мод мөргөжээ. Ингэснээр түүний охин дүү амь үрэгдсэн харамсалтай явдал тохиолдсон байна. Энэ явдал Аризона муж улсын Финикс хотод болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найман настай жаал хүү осол гаргаж, охин дүү нь амь үрэгджээ
Найман настай жаал хүү осол гаргаж, охин дүү нь амь үрэгджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-д найман настай жаал хүүгийн барьж явсан машин мод мөргөжээ. Ингэснээр түүний охин дүү амь үрэгдсэн харамсалтай явдал тохиолдсон байна. Энэ явдал Аризона муж улсын Финикс хотод болжээ.

Хүүхдүүд шөнө дөлөөр унтлаганы хувцастайгаа машинд сууж явсан ч гэрээсээ нэг их холдоогүй байна. Тэдний алга болсныг эх нь мэдээд, хулгайлчихаж хэмээн бодож цагдаад мэдэгджээ. Машин барьж яваа хүүхдүүдийн тухай болон хүүхдүүдийг хулгайлсан байж болох тухай мэдээ цагдаагийн байгууллагад зэрэг ирсэн байна. Цагдаа нар машин явахыг хараад, зогсоох гэсэн боловч, хүү машиныг гэнэт эргүүлж, ургаа мод мөргөсөн байна. Ингэснээр найман настай жаал хүүгийн охин дүү амь үрэгджээ.

Хуваалцах