Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Найрамдлын буухиа" цувралын зургаа дахь уулзалт боллоо

Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар-Москва хотоос эхэлсэн уг цахим буухиа уулзалт ирэх аравдугаар сарыг дуустал үргэлжилнэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Найрамдлын буухиа" цувралын зургаа дахь уулзалт боллоо
"Найрамдлын буухиа" цувралын зургаа дахь уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан хоёр орны хооронд зохион байгуулж буй "Найрамдлын буухиа" цувралын зургаа дахь уулзалт өнөөдөр боллоо. “100 жилийн турш хамтдаа” сэдэвт найрамдлын цахим буухиа уулзалт энэ удаа Улаанбаатар-Улаан-Үд хотын хооронд болсон юм.

Уг цахим уулзалтад Монгол Улсын талаас УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Н.Учрал, Д.Өнөрболор нар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Соёлын сайд Номин, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол-ОХУ-ын бизнес зөвлөлийн тэргүүн Э.Оюунтэгш, Сэлэнгэ, Дархан-Уул, Завхан аймгийн удирдлага оролцсон.

Харин ОХУ-ын талаас Төрийн думын төлөөлөл, Буриад улсын Соёлын дэд сайд болон Улаан-Үд хотын дарга, ОХУ-ын ШУА-ийн төлөөлөгч нар оролцсоноос гадна хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид байлцав.

Уулзалтыг энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбоо, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, "Россотрудничество" агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Русский Дом зохион байгуулж байгаа юм.

Ташрамд дуулгахад, Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар-Москва хотоос эхэлсэн уг цахим буухиа уулзалт ирэх аравдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах