Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Найруулагч Д.Төрмөнхийн гурамсан роман уншигчдад хүрнэ

"Нэр нэгтний хоёр үхэл", "All things must pass" (Бүхий л зүйлс арилан оддог) хэмээх тэргүүн болон дэд дэвтэр, мөн "Түмний нэг" хөрөг цувралын хүрээнд бичигдсэн "Санкара" номууд хэвлэгдэн гарахад бэлэн болсон гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найруулагч Д.Төрмөнхийн гурамсан роман уншигчдад хүрнэ
Найруулагч Д.Төрмөнхийн гурамсан роман уншигчдад хүрнэ. Зураг: МҮОНРТ

Зохиолч, найруулагч Д.Төрмөнх, залуу түүхч Ч.Содбилэг нарын хамтран туурвиж буй эрт эдүгээгийн түүхийг өгүүлэх гурамсан романы эхний хоёр дэвтэр бэлэн болжээ.

"Нэр нэгтний хоёр үхэл", "All things must pass" (Бүхий л зүйлс арилан оддог) хэмээх тэргүүн болон дэд дэвтэр, мөн "Түмний нэг" хөрөг цувралын хүрээнд бичигдсэн "Санкара" номууд хэвлэгдэн гарахад бэлэн болсон гэнэ.

Номыг зохиолч, яруу найрагч Г.Аюурзана ариутган шүүж, "Очир Пресс" хэвлэлийн үйлдвэр эрхлэн гаргах гэж байна.

Хуваалцах