Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл Солонгосын кино наадамд өрсөлдөж байна

17 дахь удаагаа болох гэж буй дээрх наадамд Азийн 31 орны 950-аад кино бүртгэгдсэнээс ийнхүү 15-ийг нь шалгаруулаад байгаа гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл Солонгосын кино наадамд өрсөлдөж байна
Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл Солонгосын кино наадамд өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Солонгосын кино наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн бичиж, найруулсан “Худалдагч охин” уран сайхны кино сойгдож байна.

Тус наадмын шалгаруулалт энэ сарын 10-20-ны хооронд БНСУ-д болох бөгөөд шилдэг 15 бүтээлийг гранприд өрсөлдүүлэхээр үлдээгээд байгаа аж.

Солонгосын кино наадам нь 2005 оноос өмнө Осакагийн кино наадам нэртэйгээр зохион байгуулагдаж байжээ.

17 дахь удаагаа болох гэж буй дээрх наадамд Азийн 31 орны 950-аад кино бүртгэгдсэнээс ийнхүү 15-ийг нь шалгаруулаад байгаа гэнэ.

Тодруулбал, Хонконгийн дөрөв, БНСУ-ын нэг, Олон улсын хамтарсан хоёр, Япон, Филипин, Тайвань, Казакстан, Энэтхэг, Монголын тус бүр нэг бүтээл тунан үлдсэн байна.

Тус наадам дараах номинациар байр эзлүүлнэ:

-Гранпри

-Хамгийн өсөх ирээдүйтэй авьяаслаг найруулагч

-Шилдэг гол дүр

-“ABS” телевизийн шагнал

-“Houseni” богино хэмжээний киноны шагнал

Хуваалцах