Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино "New York Asian film festival"-ийн шилдэг кино боллоо
“Худалдагч охин” кино "New York Asian film festival - 2022"-ын шилдэг кино шагналыг хүртлээ.
Мэдээллийн алба

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино "New York Asian film festival - 2022"-д албан ёсоор шалгарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг уг наадам Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой бөгөөд энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаагаараа онцлог юм.
Тэгвэл “Худалдагч охин” кино "New York Asian film festival - 2022"-ын шилдэг кино шагналыг хүртлээ.
Ташрамд дуулгахад, Жил бүр Япон улсын Осака хотноо зохион байгуулдаг 17 дахь удаагийн Олон улсын Азийн кино наадмын сүүлийн шат өнгөрсөн гуравдугаар сард болж найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино шалгарч “Гран при” цомын төлөө Азийн шилдэг 14 кинотой зэрэгцэн өрсөлдсөн. Энэ жил тус наадамд 954 кино өрсөлдөж сүүлийн шатанд 15 кино шалгарч үлдсэн билээ. Түүнчлэн найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан билээ.



















