Найруулагч Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо Ди Каприо тоглоно
Леонардо Ди Каприо өмнө нь найруулагч Мартин Скорсезийн Gangs of New York (2002), The Aviator (2004), The Departed (2006), Shutter Island (2010), The Wolf of Wallstreet (2013) зэрэг нийт таван кино төсөлд хамтран оролцсон. Харин уг бүтээл нь тэдний хамтдаа хэрэгжүүлж буй зургаа дахь хамтын ажиллагаа
Мэдээллийн алба

Найруулагч, жүжигчин Мартин Скорсезийн шинээр гарах бүтээлд Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо тоглохоор боллоо. Дэвид Гринийн "Killers of the Flower Moon" романаас сэдэвлэж хийх уг бүтээлийн кино зохиолыг Оскарын шагналт Эрик Рут бичихээр болжээ. Эл кино төслийн зураг авалтууд ирэх оны зун эхлэх бол 2020 онд дэлгэцнээ гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.
Леонардо Ди Каприо өмнө нь найруулагч Мартин Скорсезийн Gangs of New York (2002), The Aviator (2004), The Departed (2006), Shutter Island (2010), The Wolf of Wallstreet (2013) зэрэг нийт таван кино төсөлд хамтран оролцсон. Харин уг бүтээл нь тэдний зургаа дахь хамтын ажиллагаа юм.


















