Найруулагч Н.Наранбаатар Монгол Улсын соёлын элчээр томилогдлоо
Мөн улсын баяр наадмыг жил дараалан найруулж буйг нь өндрөөр үнэлж ийнхүү үнэлсэн байна.
Мэдээллийн алба

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Монгол Улсын төрийн соёрхолт Намнангийн Наранбаатар Монгол Улсын соёлын элчээр томилогдлоо.
Тэрбээр сүүлийн жилүүдэд драмын театрын урын санг баяжуулж, олон сонгодог жүжиг тайзнаа тавьж байгаа билээ. Тодруулбал "Гамлет", "Тэнгэрийн хүү", “Бооцоо”, "Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" зэрэг жүжгийг найруулж, уран сайхны олон кино, жүжигт дүрээ мөнхөлсөн билээ.
Мөн улсын баяр наадмыг жил дараалан найруулж буйг нь өндрөөр үнэлж ийнхүү үнэлсэн байна.
Уг батламжийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулсан юм.
Сонирхуулахад өнгөрсөн жил зураач С.Заяасайханыг өргөмжилж байв. Тэрбээр эртний уламжлалт ёс заншил, Монгол болон төв Азийн нүүдэлчин ард түмний өв уламжлал, өдөр тутмын амьдрал, байгалийг өрнө, дорнын арга барилыг хослуулан дүрсэлдгээрээ онцлог юм.


















