Найруулагч Н.Наранбаатар зэвсэгт хүчнийхэнд талархал илэрхийллээ
Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг найруулан амилуулсан найруулагч
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг найруулан амилуулсан найруулагч Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийхэнд талархал илэрхийлжээ.
Тэрээр энэ удаагийн наадмын нээлтэд урлаг, соёлын байгууллага төдийгүй Зэвсэгт хүчнээс өргөн бүрэлдэхүүнээр оролцож, наадмын нээлт, хаалтаа амжилттай хийж чадлаа. Хүн бүрийн сэтгэл, зүтгэл шингэсэн наадмын нээлт байлаа. Зэвсэгт хүчнийхэндээ онцгойлон талархал илэрхийлье" гэжээ.


















