“Накхон Ратчасима” баг нэг ч хожигдолгүй нэгдүгээр тойргийн аваргаар тодорлоо
Тус тэмцээнд хамгийн муу амжилттай хоёр баг нь хасагдаж, хоёрдугаар шатанд 6 баг дахин тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм.
Мэдээллийн алба

Монголын волейболын шигшээ баг болон “Ноён Натур Мед” багийн довтлогч Тамираагийн Хангалын тоглож буй “Накхон Ратчасима” баг одоогоор Тайландын лигт долоон хожил, нэг ч хожигдолгүй нэгдүгээр тойргийн аваргаар тодорсон байна.
Тус тэмцээнд хамгийн муу амжилттай хоёр баг нь хасагдаж, хоёрдугаар шатанд 6 баг дахин тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм.
2008, 2013, 2014, 2015, 2018, 2020, 2021 оны Тайландын лигийн аварга “Накхон Ратчасима” баг хоёрдугаар тойрогт эхний ялалтаа авснаар 8 дараалж хожиж итгэл төгс тэргүүлж байна.
Т.Хангалын багийн нэгдүгээр тойргийн долоон тоглолтын харьцаа:
“Паяак Сенсе”-г 3:0 (25:15, 25:14, 25:19)
“Диамонд Фүүд”-ийг 3:1 (21:25, 25:20, 25:19, 25:18)
“РМҮТТ”-ийг 3:0 (25:17, 25:20, 25:20)
“Koхкүүд Кабана”-г 3:0 (25:15, 25:19, 25:15)
“Фитсанулок”-ыг 3:1 (25:21, 25:18, 21:25, 25:23)
“Плоокпаниа”-г 3:0 (26:24, 25:18, 25:21)
“Касетсарт”-ыг 3:0-ээр (25:18, 25:11, 30:28) тус тус хожив.


















