Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайх дүүрэгт галын аюул, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх өдөрлөг болж байна

Агаарын бохирдлыг бууруулах, түүхий нүүрсийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2022 оны "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай"

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх дүүрэгт галын аюул, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх өдөрлөг болж байна
Налайх дүүрэгт галын аюул, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх өдөрлөг болж байна. Зураг: МҮОНРТ

Агаарын бохирдлыг бууруулах, түүхий нүүрсийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2022 оны "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай" А/1357 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газраас “Таван толгой түлш” ХХК, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс хамтран өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна.

Өдөрлөгийг гал түймрийн тоо, хохирлыг бууруулах, айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, түлшний аюулгүй хэрэглээний зөвлөмж, гал түймрийн аюул, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор зохион байгуулж, иргэдийн оролцоог ханган ажиллаж байна.

Өдөрлөгийн хүрээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, “Таван толгой түлш” ХХК-ийн ажилтнуудтай хамтран гэр хорооллын айл өрхүүдээр орж аюулгүй галлагааны зөвлөмж өгч, гэр орон сууцны галын аюулгүй байдлыг хангуулж ажиллана.

Налайх дүүрэгт 2022-2023 онд 8 хорооны нийт 7691 айл өрх шахмал түлш хэрэглэнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах