Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Налайхын уурхайчид гар бөмбөгөөр өрсөлдөв

Нэгдүгээр байрт дөрөвдүгээр хорооны ахмад уурхайчид шалгарсан бол аман хүзүүнд нэгдүгээр хороо, гуравдугаар байрыг долдугаар хорооны ахмад уурхайчдын баг эзэллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайхын уурхайчид гар бөмбөгөөр өрсөлдөв
Налайхын уурхайчид гар бөмбөгөөр өрсөлдөв. Зураг: МҮОНРТ

Налайхын уурхайгаас нүүрс олборлож эхэлсний 102, Их уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ойг тохиолдуулан их уурхайд ажиллаж байсан болоод ажиллаж байгаа 40-өөс дээш насны ажилчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Нэгдүгээр байрт дөрөвдүгээр хорооны ахмад уурхайчид шалгарсан бол аман хүзүүнд нэгдүгээр хороо, гуравдугаар байрыг долдугаар хорооны ахмад уурхайчдын баг эзэллээ.

Мөн одоо ажиллаж байгаа болон залуу уурхайчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг Голомт цогцолбор сургуулийн спорт зааланд зохион байгууллаа. Тэмцээнийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нээж үг хэлэн, баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэв.

Тэмцээнд 13 баг оролцож, өрсөлдснөөс алтан медаль, шилжин явах цомын эзнээр Н.Энхсайхан ахлагчтай баг шалгарлаа.

Хоёрдугаар байрыг Б.Аргонбек ахлагчтай бол эзэлсэн бол гуравдугаар байрыг Х.Бауржин ахлагчтай баг тамирчид тус тус хүртэв. Шагналыг дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, тэмцээнийг хамтран зохион байгуулагчид гардуулан өглөө.

Уурхайн ойг тохиолдуулан спортын тэмцээнийг дүүргийн ЗДТГ, Ойг зохион байгуулах комисс, БТСХ, Таван шүтээн ХХК, зургаан нөхөрлөл, уурхайчин Г.Золжаргал нар хамтран зохион байгуулсан юм.

Хуваалцах