Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Нальмэс” чуулга Монголд анх удаа тоглоно

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлт ирэх долоо хоног буюу 2022 оны 11 дүгээр сарын 3-4-нд Соёлын төв өргөөнд болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нальмэс” чуулга Монголд анх удаа тоглоно
“Нальмэс” чуулга Монголд анх удаа тоглоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, Оросын холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 101 жилийн ой, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлт ирэх долоо хоног буюу 2022 оны 11 дүгээр сарын 3-4-нд Соёлын төв өргөөнд болно.

Уг баярын арга хэмжээний хүрээнд уламжлалт ёсоор Оросын чуулга, хамтлаг Улаанбаатар хотод ирнэ.

Тодруулбал, 2021 онд Монгол, Орос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд “Алан”, бүжгийн чуулга болон Кубанийн найрал дууны бүжгийн чуулгын хамтарсан тоглолт Улаанбаатар хотод болсон. Харин энэ жил “Нальмэс” чуулга болон Красноярск дахь Сибирийн улсын бүжгийн эрдмийн чуулгын хамтарсан тоглолт болох бөгөөд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Соёлын элч Х.Дамдинсүрэн Монгол талын куратораар ажиллах юм байна.

Хуваалцах