Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Намрын хит-2018” нийтийн дуучдын тоглолт болно

Дуу хууранд уярч, дуулим хорвоог сэргэтэл дуулах "Намрын хит 2018" нийтийн дуучдын нэгдсэн тоглолт ирэх ёсдүгээр сарын 1-нд “UB” паласын концертын их танхимд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Намрын хит-2018” нийтийн дуучдын тоглолт болно
“Намрын хит-2018” нийтийн дуучдын тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Үндэсний өв соёлоо дээдлэгч “Өлзий” телевизээс зохион байгуулдаг “Намрын хит-2018” нийтийн дуучдын тоглолт гурав дахь жилдээ болох гэж байна.

Уг тоглолтонд Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, Төрийн соёрхолт, Монгол улсын гавьяат жүжигчин Д. Сосорбарам, Монгол улсын гавьяат жүжигчин Н. Чулуунхүү, М.Бямбажав, Э.Бүрнээбаяр, Ж.Уранчимэг, Ч.Амаржаргал нар оролцох юм.

Мөн нийтийн дууны ертөнцөд хослон дуулдаг дуучид ч энэ удаагийн тоглолтонд урилгаар оролцож хит дуунуудаараа үзэгч түмэндээ эгшгэн цэнхэр хадаг болгон ая дуугаа өргөхөөс гадна “Нюанс” хамтлаг хит дуугаараа тоглолтонд ирсэн түмэндээ бэлэг барина.

Дуу хууранд уярч, дуулим хорвоог сэргэтэл дуулах "Намрын хит 2018" нийтийн дуучдын нэгдсэн тоглолт ирэх ёсдүгээр сарын 1-нд “UB” паласын концертын их танхимд болно.

  • Аргалд явсан ээжийнхээ хойноос

  • Зүүдний гуйлга нэхэж

  • Ээжийн бор аягыг санагалзан

  • Оройтсон бороонд алхахдаа

  • Амьдралаа би чамд хайртай гэж амандаа аялсан дуу бүхэн

  • Оюутны намраар Нартад ганцхан ээждээ зориулсныг минь сануулна.

Хуваалцах