Намрын нээлтийн барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ
Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилийн намрын нээлтийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, цлсын харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, О.Хангай тэргүүтэй 240 бөх зодоглосноос залуу харцага О.Хангай найм даван түрүүлж байв.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг "Алдар" спорт хорооны зааланд боллоо. Учир нь, Бөхийн холбооныхны талцлаас болж барилдааныг “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах боломжгүй болсон билээ.
Намрын барилдааныг Монгол Улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Ц.Магалжав нар зохион байгуулсан юм. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 192 бөх зодоглосноос улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.