Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг албан ёсоор танилцууллаа.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг албан ёсоор танилцууллаа. 2025-2026 оны заалны барилдаан энэ сарын 13-нд эхэлнэ. Тодруулбал, Хубилай хааны 810, Барилгын салбарын 99 жилийн ой, “Хубилай” зочид буудлын нээлтийн ёслолд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 13-нд болно. Барилдааны бүртгэлийг энэ сарын 11-нд эхлэх юм байна.
Түүнчлэн энэ сарын 27-нд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Д.Мягмарсүрэнгийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн улирлын нээлтийн барилдааныг зохион байгуулна.


















