Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Намуудыг бүртгэхээс татгалзлаа

Улсын Дээд шүүх “Монгол Оюун Санааны Хувьсгалт нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга М.Мөнхнасангийн, мөн “Монголын Залуучуудын Хөдөлгөөний нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга М.Эрдэнэжаргалын гаргасан хүсэлтүүдийг 2016 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэл

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Намуудыг бүртгэхээс татгалзлаа
Намуудыг бүртгэхээс татгалзлаа. Зураг: МҮОНРТ

Улсын Дээд шүүх “Монгол Оюун Санааны Хувьсгалт нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга М.Мөнхнасангийн, мөн “Монголын Залуучуудын Хөдөлгөөний нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга М.Эрдэнэжаргалын гаргасан хүсэлтүүдийг 2016 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ.

Эдгээр намын хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг зарим талаар хангаагүй гэж үзэж, Дээд шүүх тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Эдгээр нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

Хуваалцах