Намын бүлгүүд төмөр замын асуудлыг хэлэлцэж байна
Яг одоо төмөр замын тээврийн бодлогын асуудалд УИХ дахь намын бүлгүүд саналаа нэгтгэхээр хуралдаж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын нэгдсэн чуулган хаалттай горимоор хуралдаж Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг цааш хэлэлцэхийг дэмжсэн.
Үүний дагуу яг одоо төмөр замын тээврийн бодлогын асуудалд УИХ дахь намын бүлгүүд саналаа нэгтгэхээр хуралдаж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар уг асуудалд намууд байр сууриа нэгтгэж чадахгүй байсан юм.
Үүний дараа холбогдох байнгын хороогоор хэлэлцэнэ.


















