Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн зам нээлтээ хийлээ
Увс аймаг Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн 195 км авто замыг Авто замын барилга угсралтын “Шинжиан Шин Фан” ХХК Засгийн газартай концессийн гэрээ байгуулан 99,4 тэрбум төгрөгөөр 2014 онд ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр ажиллаж байна. Үүнээс 100 км замыг нээлээ.
Мэдээллийн алба

Увс аймаг Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн 195 км авто замыг Авто замын барилга угсралтын “Шинжиан Шин Фан” ХХК Засгийн газартай концессийн гэрээ байгуулан 99,4 тэрбум төгрөгөөр 2014 онд ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр ажиллаж байна. Үүнээс 100 км замыг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Наранбулаг сумын Засаг дарга Ю.Баттулга нарын хүмүүс оролцлоо.


















