“Нарантуул”, “Барс” захуудын чингэлгийн худалдааг түр зогсооно
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Нарантуул", "Барс", "Хархорин", "Меркури", "Эрдэнэбулган", "Энхжин", "Бөмбөгөр" зэрэг долоон зах, худалдааны төв болон 900 гаруй түрээслэгчийг хамруулсан шалгалт явуулж
Мэдээллийн алба

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Нарантуул", "Барс", "Хархорин", "Меркури", "Эрдэнэбулган", "Энхжин", "Бөмбөгөр" зэрэг долоон зах, худалдааны төв болон 900 гаруй түрээслэгчийг хамруулсан шалгалт явуулж, хаяг шошгийн зөрчилтэй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа нэлээд зөрчил илрүүлжээ.
Зориулалтын бус байранд худалдаа эрхэлж байгаа, шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаалсан зэрэг зөрчлүүд нь “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Ариун цэврийн тухай”, “Тамхины хяналтын тухай” хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн байна. Тиймээс таван аж ахуй нэгжид 28 сая төгрөгийн, 44 иргэнд 7.4 сая төгрөгийн, эрх бүхий албан тушаалтанд 30.6 сая төгрөгийн торгууль оногдуулж, зөрчлөө арилгах шаардлага хүргүүлжээ.
Мөн “Нарантуул”, “Барс” захуудын чингэлгийн худалдааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар хэсэгчлэн түр зогсоохоор акт тавьжээ.


















