Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нарантуул захын түрээслэгчид ажлын байртай болохыг хүсч байна

Өнөөдөр Нарантуулын ОУХТ-ын Хүнсний хэсгийн түрээслэгчдийг төлөөлж Д.Цамбажав, А.Сүхбаатар, С.Эрдэнэцэцэг зэрэг хүмүүс мэдээлэл хийлээ. Шатсан захын түрээслэгчид өнгөрөгч 8-р сард зах шатсанаас хойш удирлагуудтайгаа хамтран ажилласан бөгөөд түрээслэгчдийн зүгээс хохирлоо төлүүлэх тал дээр шаардсан з

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нарантуул захын түрээслэгчид ажлын байртай болохыг хүсч байна
Нарантуул захын түрээслэгчид ажлын байртай болохыг хүсч байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Нарантуул ОУХТ-ийн хүнсний хэсгийн түрээслэгчдийг төлөөлж Д.Цамбажав, А.Сүхбаатар, С.Эрдэнэцэцэг нарын хүмүүс мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэд 8 сард зах шатснаас хойш удирлагуудтайгаа хамтран ажилласан бөгөөд түрээслэгчдийн зүгээс хохирлоо төлүүлэх тал дээр шаардсан зүйл байхгүй, тайван байгаагаа дуулгалаа. Мөн Нарантуул ОУХТ-ийг богино холбооноос болж шатсан, прокурорын байгууллагад шилжсэн гэх мэдээллийг үгүйсгэлээ.

Харин түрээслэгчдийн зүгээс ажлын байраа хурдан бий болгох талаар 2-3 удаа захын удирдлагуудад мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд галын дүгнэлтийг харъя, 12 сарын 1-нээс өмнө буулгаж цэвэрлэнэ гэсэн хариуг сонсчээ. Тэд зөвхөн шатсан барилгыг цэвэрлэж, хурдан хугацаанд ажлын байртай болохыг л хүсч байгаагаа онцоллоо.

Гал түймрийг тойрсон бусад асуудлын талаар "Хохирлынхоо хувьд түрээслэгчид өндөр хэлж байгаа талаар энэ олон хүн дунд тийм хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Үүнийг цагдаагийн байгууллага тогтооно. Галын улмаас амь насаа алдсан хүний тухайд хэн гэгч, юу хийж тэнд явсан талаар бидэнд тодорхой мэдэх зүйл байхгүй. Түрээслэгчид хүнсний зах аюулгүй байдлаа хангаагүй гэх мэдээлэл үндэслэлгүй. Цайны газруудад боллонтой газ хэрэглэхийг хориглосон, үүний дагуу шалгалт байнга ирдэг байсан. Мөн агааржуулалтын тоног төхөөрөмж, галаас хамгаалах бүхий л хэрэгслийг суурилуулсан байсан. Онцгой байдлыг газар үзүүлэх сургалт хийдэг байсан" гэж хэлцгээлээ.

Түлхүүр үг:Нарантуул зах
Хуваалцах