Нарийн мэргэжлийн эмч нарын баг 12 дахь аймагтаа ажиллаад байна
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг өнгөрөгч өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.
Мэдээллийн алба

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг өнгөрөгч өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.
Энэ үеэр аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нартай хамтран 18 хүртэлх насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийжээ.
Үүнээс 20 гаруй хүүхдэд мэс засал хийснээс голчлон хэвлийн, мөн цавь хуухнагийн эмгэгүүд, чих, хамар хоолой, бөөр, зарим хавдрын мэс засал хийсэн байна.
Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн мэргэжил арга зүйг сайжруулах, бэлтгэх сургалтад нийт 150 орчим хүнийг хамруулжээ.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Гавьяат эмч н.Дэлгэрмаа ингэж ярилаа.
Mongolian National Radio · Нарийн мэргэжлийн эмч нарын баг 12 дахь аймагтаа ажиллаад байна
Нарийн мэргэжлийн эмч нарын баг 12 дахь аймагтаа ажиллаад байна.


















