Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Наро Банчэн гэгээн: Зовлон юунаас үүсээд байна, хэрхэн дарах вэ

Энэтхэгийн уран бүтээлчид Бурхан багшийн түүх намтрыг судлаад, өөрсдийн харж байгаа өнцгөөс Бурхан багшийн тухай кино бүтээсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наро Банчэн гэгээн: Зовлон юунаас үүсээд байна, хэрхэн дарах вэ
Наро Банчэн гэгээн: Зовлон юунаас үүсээд байна, хэрхэн дарах вэ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн олон орны үзэгчдэд хүрсэн Энэтхэгийн алдарт “Бурхан багш” олон ангит уран сайхны кино энэ сарын 8-наас эхлэн Монголын үндэсний олон нийтийн телевизээр гарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор шашин, соёлын болоод салбар бүрийн нэр алдартай эрхмүүд тус бүтээлтэй холбоотой сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

Тухайлбал, Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв өөрийн цахим хуудсаараа “Шинжлэх ухааны эрдэмтэд Бурхан багшийн сургаал номыг судлаад “Зовлон юунаас үүсээд байна, тэрийг хэрхэн дарах вэ гэдэг арга зам бол учир шалтгааны үүднээс их шинжлэх ухаанлаг байна. Мөн энэ цаг үед хүн ёс суртахуунтай байх, сайхан сэтгэлтэй байхад Бурхан багшийн сургаал номлол маш их хэрэгтэй байна” гэж үзэж байгаа. Бурхан багш төгс гэгээрээд хүн өөрөө өөрийнхөө аврал юмаа гэж айлдсан. Бид бүхэн яаж аврагдах юм бэ гэхээр бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэл болон юмсын эцсийн мөн чанарыг үнэн зөв таньж, мэдэж ухаарсан билэг билгүүнд суралцах хэрэгтэй.

Бурхан гэдэг нэрийг сонсох төдийд маш ховор хувьтай гэж миний оньсонд үздэг. Энэтхэгийн уран бүтээлчид Бурхан багшийн түүх намтрыг судлаад, өөрсдийн харж байгаа өнцгөөс Бурхан багшийн тухай кино бүтээсэн. Энэ киног бүгдээрээ үзэцгээе” хэмээлээ.

Хуваалцах